ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Залуу ээжийн хөтөч: Бяцхан үртэйгээ хамт ямар ном унших вэ?

Гэр бүл  | 2018 / 09 / 22

Би бол жирийн нэгэн гэрийн эзэгтэй, бяцхан охины ээж, хүсэл мөрөөдлөө бодит болгохоор хичээж яваа нэгэн. Ажлаасаа оройтоод ирэх үе бүрдээ, амралтын өдрөөр гэртээ биш ажлынхаа ширээний ард суух болгондоо охиндоо хангалттай цаг зарцуулж, түүнийгээ хангалттай их хайрлаж чадахгүй байгаа мэт санагдан битүүхэндээ гэмшдэг учраас ядахнаа орой бүрийн ганцхан цагийг зөвхөн түүндээ зориулахыг хичээдэг юм.

Залуу ээжийн хөтөч: Бяцхан үртэйгээ хамт ямар ном унших вэ?

Т.Аззаяа: Хүүхдээ төрүүлээд гэртээ суух цагийг дутуу үнэлж болохгүй

Гэр бүл  | 2018 / 09 / 19

Уншигч авхай та анзаарвал “Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг” гэдэг өгүүлбэр Гоолингоогийн 5 итгэл үнэмшлийн нэгт зүй ёсоор багтдаг. Мөрөөдөл гэдэг бидний орой дээр нь гараад л сэтгэл ханачих зүйл биш, харин өдөр бүр түүгээрээ амьдарч амьсгалах, өдөр бүр мэдэрч сэтгэлийн таашаал авах зүйлийг л хэлдэг мэт. Тэгвэл хичнээн хүн мөрөөдлөөрөө өдөр бүр амьдарч чаддаг бол?

Т.Аззаяа: Хүүхдээ төрүүлээд гэртээ суух цагийг дутуу үнэлж болохгүй

Ээж нарт өгөх цагийн менежментийн топ 6 зөвлөгөө

Гэр бүл  | 2018 / 08 / 21

“Чи бүхнийг амжуулж чадахгүй. Хэн ч хоёр бүтэн цагийн ажил хийж, хүүхдүүдээ төгс сайхнаар өсгөж, өдөрт 3 удаа хоол хийж, үүр цайтал хэдэнтээ дур тавьж чадахгүй. Төгс эмэгтэй байна гэдэг эмэгтэйчүүдийн эрхийн дайсан юм” Глориа Стэйнэм

Ээж нарт өгөх цагийн менежментийн топ 6 зөвлөгөө

Залуу ээжүүдэд илгээх захидал: “Амьдралын хүсэл тэмүүлэл, жинхэнэ мөрөөдлийг охин минь надад өгсөн”

Гэр бүл  | 2018 / 08 / 20

Хамгийн анх жирэмсний сорил дээрээс 2 зураасыг олж харан, өөрийгөө ээж болохоо баттайгаар мэдсэн тэр өвлийн жавартай оройг би хэзээ ч мартахгүй байх. Шинжлэх ухааны хувьд боломжгүй хэдий ч яг тэр мөчид үрийнхээ өчүүхэн хөдөлгөөнийг зурвасхан мэдэрсэн гэдэгтээ би итгэх дуртай. Хүүхдийнхээ хөдөлгөөнийг тавхан долоо хоногтойд нь мэдэрч, түүнээс долоо хоногийн дараа охиныхоо хүйсийг зүүдэндээ харан, төрөх өдрийнхөө өмнөх орой охинтойгоо хөтлөлцөөд гүйж явна гэж зүүдэлсэн гээд ээж болохоо мэдсэн тэр үеэс л эхлээд би жирийн нэгэн бүсгүй биш зөн совинтой ээж хүн болоод хувирчихаж билээ. Магадгүй бурхан хамгийн гайхамшигтай бүтээлийг минь юу юунаас илүү сайн харж хандаарай гээд надад үртэйгээ холбогдох зөн совинг бэлэглэсэн ч байж магад.

Залуу ээжүүдэд илгээх захидал: “Амьдралын хүсэл тэмүүлэл, жинхэнэ мөрөөдлийг охин минь надад өгсөн”

Гэр бүлийн зурхай

Гэр бүл  | 2018 / 01 / 31

Одны зурхайн янз бүрийн од гэр бүлийн амьдралд хэрхэн ханддаг вэ.? Хэрхэн ханиа зөв сонгож эвтэй найртай амьдрах вэ? Таны эхнэр буюу нөхрийн хувьд юу хамгийн чухал вэ? Эдгээр асуултад гэр бүлийн зурхай хариулж чадна.

Гэр бүлийн зурхай
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Хайртай хүмүүстээ үнэ цэнтэйг нь хэрхэн мэдрүүлэх вэ?

Гэр бүл  | 2017 / 11 / 06

Гэр бүлийнхнээсээ хол амьдраад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Хүн аз жаргалаа дэргэд нь байхад анзаардаггүй гэж үнэхээр үнэн бололтой. Дотны хүмүүстээ “хайртай шүү” гэж хэлдгээс биш үйлдлээрээ харуулж чадсан нь хэд билээ гэж өөрөөсөө олон удаа асуув. Яг үнэндээ тэд минь миний амьдралд хичнээн үнэ цэнтэй, эрхэм гэдгийг би хэзээ ч бүрэн ойлгуулж байгаагүй юм билээ. Гэтэл хайраа илэрхийлэх нь бидний боддогоос “арай хялбар” зүйл байж шүү дээ.

Хайртай хүмүүстээ үнэ цэнтэйг нь хэрхэн мэдрүүлэх вэ?

Хэрхэн бат бөх гэр бүлийн харилцаа үүсгэх вэ?

Гэр бүл  | 2017 / 10 / 19

Гэр бүлээрээ ширээ тойрон сууж аавынхаа чанга чанга инээхийг, ээжийнхээ хоол нэмүүлэх үү гэж халамжлахыг, ахынхаа хоолондоо бүх анхаарлаа төвлөрүүлж амтархан идэхийг, дүүгийнхээ хоолоо асгачихаад харамсан харахыг хамгийн сүүлд хэзээ харсан бэ? Магадгүй “аз жаргал” гэдэг үг хэтэрхий олон хэлэгдээд үнэ цэнээ алдсан байж болох. Гэхдээ гэр бүлийнхээ аз жаргалыг юунд оршидгийг эргэцүүлээд үзээрэй. Ээж чинь өглөө дуудахдаа “миний охион босоорой”, “цаг аль хэдийн 7:30 болчихлооүнэндээ цаг 7:00” хэмээн дуудуулах үед нойроо харамлан уурладаг ч чихэн дээр чихрах сэрүүлэгний оронд ээж чинь хөнжил зөөлөн угзчин дуудангаа, цаг худлаа хэлчихээд гэмшингүй инээж зогсох л хамгийн том жаргал байдаг шүү дээ.

Хэрхэн бат бөх гэр бүлийн харилцаа үүсгэх вэ?

Эцэг эхийнхээ салалтаас ойлгож авсан, хосын харилцааны тухай 5 зүйл

Гэр бүл  | 2017 / 10 / 13

Намайг 6-р ангийн сурагч байхад эцэг эх хоёр маань салж, би ээжтэйгээ амьдрах болсон юм. Үнэндээ тухайн үед тэр асуудал надад ерөөсөө ч хүнд тусаагүй. “Хүссэн үедээ аавтайгаа уулзаж болно шүү дээ” гэдэг үг намайг хангалттай тайвшруулж байсан юм. Гэвч 13-хан настай охин гэр бүл салалт гэж юу болохыг огт ойлгоогүй байж.

Эцэг эхийнхээ салалтаас ойлгож авсан,  хосын харилцааны тухай 5 зүйл

Эцэг эхтэйгээ харилцаагаа сайжруулахад туслах, үнэ цэнэтэй 4 алхам

Гэр бүл  | 2017 / 10 / 04

“Гэрээсээ хаалгаа саваад гарсан ч буруугаа хүлээн буцаж орсон тохиолдол хэд вэ?”

Ээжийн чинь үг заримдаа чихний хажуугаар өнгөрч, зарим үед зүрх рүү чинь шивнэ. Гэхдээ зүгээрээ, энэ бол дараагийн асуудал. Хамгийн гол нь чи гэр бүлийнхээ гишүүдийн ааш занг хүлээн зөвшөөрөхгүй, ойлголцож чадахгүй байна. Мэдээж чи тэдэнд хайртай, бусад шиг сайхан харилцаатай байхыг ч хүсэж байгаа. Гэтэл ерөөсөө болж өгөхгүй л байна. Яах вэ?

Эцэг эхтэйгээ харилцаагаа сайжруулахад  туслах, үнэ цэнэтэй 4 алхам

Таны хүүхэд мэргэжлээ зөв сонгосон болов уу?

Гэр бүл  | 2017 / 09 / 30

Саяхан манай 1-р курсын оюутан дүү их сургуулиасаа гарна гэснээс гэрт маань бараг л дайн дэгдэв. Хэдэн сар нойргүй сууж бэлдээд шалгалтаа өгч амжилттай тэнцсэн сургуулиасаа гарна гэдэг үгийг нь сонссон ээж аав хоёр маань ч гайхаж, загнахдаа загнаж байв. Ялангуяа дүүгийн маань орсон сургуулиар бахархаж, баярлаж байсан ээж маань ийм мэргэжлээр сур гэж шууд ятгаагүй ч үг үйлдлээрээ дүүг маань шахсан нь үнэн юм.

Таны хүүхэд мэргэжлээ зөв сонгосон болов уу?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com