Өмнө нь олноос тасарч хоёулахнаа л байх дуртай, бие биендээ л эрхлэхдээ сэтгэл дүүрчихдэг байсан залуу хос сүүлийн үед харин нэг л өөр. Хоёулахнаа болзохынхоо оронд хамаатныхаа жаахан дүүг паркад тоглуулахыг илүү хөгжилтэйд тооцно. Бие биедээ эрхлэхээс гадна хажуугаар өнгөрсөн бяцхан үрсийг дуу нэгтэйгээр өхөөрдөн эрхлүүлнэ. Хүүхдийн хувцасны дэлгүүрийг алгасаж чадахаа болино. Тийм ээ, тэд гэр бүлдээ шинэ гишүүн нэмэх цаг нь болжээ!
Гэр бүлдээ хөгжил, хөөр нэмэхээр хичээж байгаа эзэгтэй нарт зориуллаа.
Гэр бүлийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрөөе гэхээр салхинд гарах, цэцэрлэгт хүрээлэн, парк руу явах, хоолонд орох, хааяа нэг театрт кино үзэх гээд л хязгаарлагдчихаад байдаг шүү дээ. Тэгвэл гэртээ бөөндөө суугаад, амар тайвнаар илүү зардал гаргалгүй хөгжилдөж болох хэд хэдэн санааг нартайгаа хуваалцъя.
Би: Хнн, чи муу тэгж л байхгүй юу. Чиний яах чинь надад ерөөсөө хамаагүй за.
Нөхөр: Өө, за за. Чиний ч гэсэн яах надад падгүй. Өөрөө өөрийнхөө замыг хөөх минь.
Би: Надтай дахиж битгий харьцаарай. Би чамайг нөхрөө гэж бодох ч үгүй.
Нөхөр: Угаасаа харьцахгүй. Надад ч бас ааштай эхнэр хэрэггүй мэдэв үү!
-Өглөөний цайгаа уугаарай. Би ажилдаа гарлаа шүү.
-Үгүй ээ, би уухгүй.
-Яагаад?
-Өөрөө миний дуртай зөөлөн боовыг аваагүй байна лээ шд. Өчигдөр авна гэж хэлчихээд. Миний үгийг тоодоггүй юм байж.
-Доод дэлгүүрт өөр байгаагүй юм аа. Энийг идчих л дээ, тэгэх үү? Тэгвэл би орой дуртай мармеладыг чинь аваад ирье.
-Өөрөө идэхгүй юу. Би ганцхан зөөлөн боовоо л иднэ. Миний шүд тэрийг л даана.
-Ёооё, дандаа ингэх юм. Авчирсныг минь голоод байвал би дахиж юу ч авчрахгүй ээ, болилоо.
“Охин хүүхэд өсгөхийн хэцүүг чи төрүүлсэн хойноо л ойлгоно” гэж ээж минь хэлж байсан юм. Тэр үед миний толгой дотор охин, хүүгийн ялгаа юу байдаг байна аа, худлаа намайг л зовоох гэж муухай зан гаргах юм гэсэн бараан бодол эргэлдэж байлаа. Гэхдээ хожим нь ойлгосон. Ээжийн надад хэлэх гээд байсан зүйлийг охин хүү хоёртой болсон хойноо л ухаарсан юм. Охин хүүхдийнхээ унахыг харах хүүгийнхээ бэртэхийг харахаас ч хүнд байдаг юм билээ. Дэндүү эмзэгхэн болохоор тэр шүү дээ...
Хүүхэд 2 наснаасаа эхлээд л бие даахын хүслэн болж эхэлдэг. Бүдэрч унасан ч хамаагүй заавал замын хашлага давж алхахаар зүтгэнэ. Өөрийнх нь хийх гэж байсан зүйлийг өмнөөс нь өөр хүн хийчихээр цухалдаж уйлна. Бараг хэлд ч ороогүй байхдаа л тэд “Би бол тусдаа бие хүн”, “Би ч бас аав, ээж, ах эгчтэйгээ адилхан” гэсэн ойлголтыг тархиндаа аль хэдийнэ авсан байдаг. Харин энэ үед нь бид түүнийг “гараас гараагүй нялх амьтан” л гэж хардаг учраас бие даах хүсэл эрмэлзэлд нь алхам тутамдаа саад болдог.
Хорин насандаа би сексийн талаар бүдэг бадагхан мэдээлэлтэй, хүмүүсийн шүүмжилсэн ярианаас ч тэр үү, хүүхэд зөнгөөсөө салаагүй болоод ч юм уу бараг л хүний ёсонд байх ёсгүй, гаж зүйл мэт гадуурхаж хардаг байлаа. Мэдээж нийгэм нөлөөлсөн л байж таараа. Нас биенд хүрсэн цэл залуухан бүсгүйг ширтэлгүй өнгөрөх эр хүн бий гэж үү? Гэхдээ л тэдний харц цаанаа л нэг хүйтэн, бие арзайлгам. Дээр нь нэмээд гэр бүлийн хүмүүжил хуучинсаг, зарчимч, миний өөрийн зан чанар ч хэтэрхий бүрэг ичимхий гээд олон зүйлийн нөлөө бий. Ийм л олон нөлөөлөл надад секс гэдэг зүйл бол “Ба ба” гэсэн ойлголтыг бүрэн өгсөн. Харин гучин насандаа бол...
“...эхнийх нь хүү байх болно. Учир нь айлын том охин би багаасаа л ахтай байхыг хүсдэг байсан. Тиймдээ ч охиноо ахтай өсгөнө гэж боддог. Мэдээж энэ хүссэнээр болчих амархан зүйл биш гэдгийг мэдэж байгаа ч хүссээр л байна гэж шийдсэн юм. Харин нөхөр маань гэр бүлдээ халамжтай, гайхалтай чадварлаг залуу байх учиртай. Хамгийн гол нь надаас илүү ухаалаг, сайхан сэтгэлтэй, чадалтай нэгэн байх ба би түүнийгээ хайрлахаас гадна дээдлэн хүндэтгэнэ гэж боддог. Бас би олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Ямар ч байсан 4- өөс дээш.”
Нандин эрдэнэтэйгээ уулзах мөч улам ойртоод л... Жирэмснийхээ амралтын мөнгөөр хүүхдийнхээ бэлтгэлийг базаахаар зэхэж байна уу? Зарим ээж нар “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэдэг хэлц байдаг учраас амаржсаныхаа дараа бэлдэхийг илүүд үзэх нь ч бий. Гэхдээ дараа нь өөр хүмүүст захиж авчруулсан зүйлс сэтгэлд таарахгүй нь их учраас өмнө нь аваад, домнож хадгалахыг илүүд үзэх ээж нар олон.