ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүдийн шулуухан өчил: Эхнэрийн маань ямар зан намайг залхаадаг вэ?

Гэр бүл  | 2016 / 05 / 04

Эр нөхрүүд маань их л гомдолтой явдаг бололтой шүү! Энэ удаагийн асуулгаараа эрчүүдээс эхнэрийнх нь яг ямар зан ааш тэднийг залхаадаг талаар асуусан юм. Тэд маань нэлээд дэлгэрэнгүйгээс гадна их л төстэй хариултууд өгөөд байх шиг санагдлаа. Ямар ч байсан эр нөхрийгөө бид нар ийм үйлдэл, яриагаараа залхаадаг гэнэ дээ. Тэгээд би ингэж бодлоо хэрвээ эрчүүд ийм зан гаргадаг байсан бол яах вэ... Төвөгтэй ч юм уу?

Эрчүүдийн шулуухан өчил: Эхнэрийн маань ямар зан намайг залхаадаг вэ?

Насанд хүрсэн хойноо л ойлгох эцэг, эхчүүдийн 5 зөвлөгөө

Гэр бүл  | 2016 / 04 / 14

“Нээрээ л аав, ээжийн зөв байж дээ” гэж бодогдох үе олширч, тэдэнтэйгээ улам адилхан болсоор байна уу? Тэгвэл чи одоо өөрийгөө насанд хүрсэн том бүсгүй болжээ гэж бодож болно. Өмнө нь тэдний хэлж байсан үгнүүдийн ихэнх нь чамд “дэмий” зүйл шиг санагддаг байсан бол одоо эсрэгээрээ, амьдралд хэрэгтэй бодит үнэн болсон байгаа.

Насанд хүрсэн хойноо л ойлгох эцэг, эхчүүдийн 5 зөвлөгөө

Хүндлэл хайрыг бадраадаг

Гэр бүл  | 2016 / 04 / 11

Нөхөр...
“Миний өдөр бүр түүнийг хүлээж зогсдог байсан их догдлол, анх гарт нь сарнай атгуулж энгэртээ нандигнасан энхрийлэл, хуруунд нь бэлзэг зүүн байж өөрийн болгосон их өмчирхөл, шинэ гэр бүлийн аз жаргал бүгд одоо алга болсон. Хачин юмаа, хайр дуусдаг юм байх даа? Энэ хүүхэнд зориулсан цаг хугацаа, сэтгэл хөдлөл, үнсэлт тэврэлт, бас халуун хөнжил, амтат секс, гэрлэлт бүгд намайг одоо шаналгаж байна. Түүний хувьд би азгүй, арчаагүй хамгийн муу эр хүн. Би түүнийг аз жаргалтай амьдруулж чадахгүй байна.”

Хүндлэл хайрыг бадраадаг

Тэд бол хүүхэд гэдэг нэртэй “ТОМ”, ухаалаг хүмүүс

Гэр бүл  | 2016 / 03 / 28

Би өөрийгөө том болсон гэдэгтэй заримдаа эвлэрч чаддаггүй юм. Өдөр бүр надад шинэ зүйл зааж өгдөг бяцхан үрсийнхээ яриаг сонсоод өөрийгөө үнэхээр яагаа ч үгүй яваа юм байна даа л гэж боддог. Томчууд хэтэрхий хэнэггүй байдаг учраас жижгээс илүү том зүйлсэд толгойгоо шаналгаж явдаг байх. Гэхдээ л амьдрал бол маш олон жижиг аз жаргалтай үеүдийн нэгдэл шүү дээ. Бид л өөрсдийгөө том болсон гэж боддог болохоос биш дотор минь өнөө л нэг гэнэн итгэмтгий, дураараа, мөрөөдөмтгий хүүхэд нас минь байж л байгаа. Тэгэхээр энэ бяцхан үрсийн ухаалаг бас өхөөрдмөөр яриаг сонсоод өөрийгөө нэг цэнэглээд аваарай!

Тэд бол хүүхэд гэдэг нэртэй “ТОМ”, ухаалаг хүмүүс

Байнга мөнгөн тусламж гуйдаг хамаатандаа хэрхэн жинхэнээсээ “туслах” вэ?

Гэр бүл  | 2016 / 03 / 22

Зарим тохиолдолд туслахгүй байх нь өөрөө хамгийн том тус юм.
Бидний амьдралд, эсвэл бидний эргэн тойронд иймэрхүү ярианууд үе үе сонсогддог байх: “Манай дүү нэг юм эхлүүлнэ гээд ахиад л хэдэн саяыг авсан чинь сая алдчихсан сурагтай” “Чи бидэн дундаасаа хамгийн гайгүй нь шүү дээ. Тийм болохоор ядарсан хэдийгээ жаахан бодож үз. Тэгэхгүй бол цаадуул чинь гомдоод сүйд болно” “Ураг садан болохоор үгүй гэж хэлж чадахгүй юм аа. Гэхдээ л хоёр айлыг давхар тэжээх гэж хэцүү байна шүү”

Байнга мөнгөн тусламж гуйдаг хамаатандаа хэрхэн жинхэнээсээ “туслах” вэ?
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Би эр хүнд хайртай

Гэр бүл  | 2016 / 03 / 18

Өнөөдөр чинь эр цэргийн баярын өдөр шүү дээ! Цэргийн алба хаасан хаагаагүй, дайны галд өртсөн өртөөгүй, хилийн зурвасаа манасан манаагүй бүхий л эрчүүдийн баярын өдөр. Хүссэн хүсээгүй тэд чинь нэг л өдөр буугаа үүрээд дүрэмтээ хөдрөөд хаалгаа хаагаад гараад л явна. Нулимстай нүдээ нухалж, өлгийтэй үрээ тэврээд ард нь хоцрох биднийгээ бодон бодсоор л дайны шугаманд амиа өргөнө.

Би эр хүнд хайртай

Жимми Гоолингоод: Амаржихаасаа өмнө амжуулах зүйлсийн жагсаалт

Гэр бүл  | 2016 / 03 / 14

Чиний амьдрал тун удахгүй 80% өөрчлөгдөх гэж байна. Гэхдээ илүү гайхалтайгаар өөрчлөгдөх гэж байна...
Энэ бол эмнэлэг рүү авч явах зүйлсийн жагсаалт, заавал суух ёстой төрөлтийн сургалтын тухай нийтлэл биш. Энэ бол удахгүй амьдралд чинь шинээр орж ирэх гэж буй гайхамшгийг хүлээж авахаасаа өмнө, “ээж биш” өөртэйгөө жаргалтайгаар салах ёс гүйцэтгэн, амаржихын өмнөх агшин бүрийг үнэ цэнэтэй өнгөрүүлэх тухай нийтлэл юм.

Жимми Гоолингоод: Амаржихаасаа өмнө амжуулах зүйлсийн жагсаалт

Миний ээжээсээ өөрөөр хийх, хүүхдийн хүмүүжилтэй холбоотой 5 зүйл

Гэр бүл  | 2016 / 03 / 10

Би ээждээ хайртай. Бас намайг өдий болгож өсгөсөнд нь ч баярлаж, бахархдаг. Чи ч гэсэн ялгаагүй байх. Гэхдээ тэд маань ч гэсэн ХҮН учраас алдаатай, оноотойгоор амьдралыг туулж яваа. Бид тэднийхээ гайхалтай чанаруудыг нь өөрсөддөө тод томруунаар суулгаж харин буруу муу зан чанарыг нь эрүүл ухаанаар хүлээн авч, тэрнээс нь өөрөөр хийхийг хичээвэл л зөв болох байх. Тэд маань ч гэсэн тэгж хүсэж байгаа гэдэгт би итгэж байна.

Миний ээжээсээ өөрөөр хийх,  хүүхдийн хүмүүжилтэй холбоотой 5 зүйл

Ярилцах сэдэв: Нөхрийнхөө цалинг эхнэр нь зарцуулах нь зөв үү? Яагаад?

Гэр бүл  | 2016 / 03 / 03

Тэртээ тэргүй өдөр тутмын амьдралын зардалд зарцуулагдах нь тодорхой юм чинь мөнгийг нь өөр дээрээ байлгасан нь дээр гэж боддог уу, эсвэл эхнэр нөхөр хоёр тус тусдаа санхүүгээ барих ёстой гэж чи боддог уу?

Ярилцах сэдэв: Нөхрийнхөө цалинг эхнэр нь зарцуулах нь зөв үү? Яагаад?

Ирээдүйдээ ухаан өвлүүл

Гэр бүл  | 2016 / 03 / 01

Ээж аав бүрийн хүсдэг зүйл хүүхдээ боловсролтой, мөнгөтэй элбэг хангалуун юугаар ч дутаалгүй сайхан амьдруулах. Уг нь ч тийм буруу хүсэл биш л дээ. Гэхдээ хүн юугаар ч дутахгүй амьдраад эхлэх тэр үед л юу ч үнэ цэнэтэй санагдахаа больж эхэлдэг.

Ирээдүйдээ ухаан өвлүүл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com