Зарчмын хувьд, хүүхэд эрүүл саруул л байвал “гоц ухаан” ч яамай байна аа. Хэдий ингэж бодогдох ч, хүүхдээ бахархмаар мундаг хүн болгохыг хүсдэггүй ээж гэж хаана байх вэ? Хүүхдийн хөгжлийн гол суурь нь түүнийг хэвлийд байх үед бүрэлддэг. Тиймээс цондгор ээжүүд бид одооноос л идэх хоол хүнс, хийх үйлдэлдээ өөрчлөлт оруулвал үрийнхээ дөнгөж бүрэлдэж буй оюун ухаанд дэмжлэг үзүүлж чадна. Өөрийн зүгээс хийж чадах бүхнээ хийх л хэрэгтэй биз дээ? Урагшаа!
Ганц бие байхдаа хамаатнууд, ээжийн найзуудад “Найз залуутай болсон уу” гэж шалгаалгана. Харин хайраа олсныхоо дараа “Хэзээ гэрлэх гэж байна?”, гэрлэснийхээ дараа “Хэзээ маамуутай болох гэж байна?” гэсэн асуултанд жил бүрийн цагаан сараар булуулна. Тэгээд хүүхэдтэй болсныхоо дараа тэднийг одоо нэг юм “тайвширсан” болов уу гэж бодохоор ахиад л “Дүүг нь хэзээ гаргах гэж байна даа?” гэж шахаж эхэлнэ дээ. Амьдрал гэдэг чинь “шахаан” байхгүй юу, кк.
Бүүвэйн дуунаас хүний хүмүүжил эхэлдэг гэлцдэг нь хоосон үг биш юм. Сонирхолтой жишээ дурдвал, дутуу төрсөн нярайд өдөр бүр бүүвэйн дуу сонсгоход илүү түргэн өсдөг болохыг анагаах ухааны практик баталжээ. Мөн хэвлийдээ бойжиж буй хүүхдэдээ бүүвэйн дуу байнга аялж өгсөн бүсгүй хүн хүндрэлгүй амарждаг байна. Бүүвэйн дуу аялж буй хүүхдийн зүрхний цохилт хэвийн тогтвортой байдалд ордог тул хэвлий дэх хүүхэд хүчилтөрөгчөөр илүү сайн хангагддаг нь тогтоогджээ. Үүнээс харахад бүүвэйн дуу дуулах нь эх хүүхэд хоёулаа амьсгалын зөв дасгал хийж буй хэлбэр юм.
Өдий олон жил амьдрахдаа би эр хүний талаар тун бага зүйл мэддэг байж. Эр хүн гэвэл аавыгаа бодож, их ачлал, нөмөр нөөлөг, энэрэл халамж л толгойд буудаг байлаа. Харин өөрөө эр хүнийг энэрч хайрлах, түүнийг ойлгож таних тал дээр мэдлэг муутай юм байна. Ер нь эр хүн гэж хэн юм бэ? Бид тэдэнтэй яаж харьцах хэрэгтэй юм бол?
Хүмүүс намайг "Бяцханаа" гэж хочилдог. Угаасаа ч би бяцхан хүн л дээ! Амьдрал намайг арай эрт сургуульд оруулж, арай эрт ах эгч нарын орон зайруу түлхчихсэн юм. Хүүхэд нас минь дэндүү аз жаргалтай, эрх дураараа өнгөрсөн ч гэлээ үргэлж нэг зүйлээр дутуу байдаг байлаа. Гэхдээ би хэнд ч гомдол тоочилгүй, тоочих эрхгүй сайхан амьдарсаар ирсэн хүн.
Хариултууд нь чамайг гайхшруулна даа...
Нэг сумаар хоёр туулай буудах “атгаг” санаа өвөрлөсөөр би энэ ярилцлагыг эхлүүлсэн юм. Нэгт, би хайрт эр нөхрийнхөө хүсэл сонирхлын талаар илүү их мэдээлэлтэй болно. Хоёрт, вэб сайт дээрээ тавих сонирхолтой нийтлэлтэй болох юм гэж бодлоо. Гэхдээ энэ ярилцлагын дараа бүх эрчүүд бидний боддог шиг биш юм байна гэдгийг олж нээнэ хэмээн би таамаглаагүй байсан шүү.
Ярилцлагын хэсгээс та нартаа хүргэе.
Нэг үгээр хэлбэл тэдний авъяас юу вэ? Бид аав, ээжийгээ хувь хүн гэдэг талаас нь бараг л хардаггүй, анхнаасаа л аав, ээж байж, бусдыг халамжилж хайрлахаар төрчихсөн хүмүүс ч шиг санагддаг шүү дээ. Найз нөхөд, танилуудынхаа мундгийн талаар ярьдаг ч аав ээжийнхээ юундаа сайн талаар бодсон ч хувь хүн гэхээс илүү бидэнд ханддаг зан байдлын тухай байх нь олон. Аав минь юу ч болж байсан уужуу тайван байдаг, ээж маань биднийг үргэлж халамжилдаг хамгийн сайн ээж гэх мэт.