Би бага байхдаа баярын өдөр ойртохоор гэр бүлийнхэндээ зориулж товгор хээтэй цаасан дээр тосон харандаагаар зураг зурдаг байсан юм. Манай гэр бүлийнхэнд их таалагддаг байсан учраас ах нар маань найз охиндоо, эгч нар найз залуустаа тийм мэндчилгээний зураг зуруулж аваад шагналд нь амттай юм өгдөг байлаа. Тэр үед энэ бүхэн надад чаддаг зүйлтэй байх ямар сайхан болохыг ойлгуулсан ч бүхэлдээ безнэс гэдгийг огтхон ч анзаараагүй юм.
Өчигдөр би нөхөртэйгөө маргалдаад аавын гэрт цүнхтэй хувцасаа аваад гүйгээд ирлээ. Ээж намайг тайвшруулах гэж хичээнэ. Харин аав чимээгүй л хоолоо иднэ. Ээж минь намайг л бодож “Хэрвээ болохгүй байгаа бол хүүхэдтэй болоогүй байгаа дээрээ хоёр тийшээ болохгүй юу даа!” гэж арга барсан хоолойгоор хэлэх үед аав хоолойгоо засч…
Энэ талаар чи бодож үзсэн үү? Эмэгтэйчүүд бид хэчнээн их гомдож байгаа тухайгаа зогсолтгүй ярьж, аливаа бүхнийг өөрийнхөө талд эргүүлэхдээ гарамгай улс. Гэр бүл дотроо зовж байгаа хүн нь ганцхан өөрөө юм шиг, маргааны үед давуу тал гаргахдаа ч чадамгай. Үнэхээр бид гомддог нь, шаналдаг нь үнэн боловч тэр ч бас чиний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийн тоогоор шархалж байгаа гэж чи мэдэх үү?
Эцэг эхчүүд хүүхдийнхээ дүнд их анхаарч “Хэд авсан бэ?” гэж асуудаг боловч “Өнөөдөр юу шинээр сурсан бэ, сурч чадсан уу?” гэж асуух нь тун ховор. Ээж аавын улиг болсон асуултанд тэрхэн зуурт хариулаад л аргацаагаад өнгөрөх боловч ирээдүйд түүний өмнөөс довтлох амьдралын түм буман асуултыг яагаад ч аргалж чадахгүй. Тиймээс л одооноос эхлэн хүүхдэдээ зөв асуулт тавьж сур.
Эхнэрээ төрсөн гэрээс нь гуйж авч өөрийн гэртээ хүргэх гэж эрчүүд маань их л даваа саадыг гаталдаг бололтой. Ямартай ч бэр гуйх өдрөөр юу бодож бас тэдэнд юу тохиолдож байсан талаар багахан асуулга өрнүүллээ. Хүн бүр л өөрийн гэсэн түүх, өөрийн гэсэн зураг төөрөгтэй байдаг хорвоод эр эм хоёр нийлж нэг гэрт орно гэдэг бас л их хувь заяа юм даа гэсэн бодол төрж сууна.
Хараахан хүүхэдтэй болоогүй бүсгүйчүүдийн дийлэнхэд нь “Би сайн ээж болж чадах болов уу?” гэдэг нууцхан айдас байдаг. Ээж нь “Миний охин нэг л өдөр мундаг ээж болно оо” гэж хэлдэг, нөхөр нь ч хүртэл “Чи минь гайхалтай ээж болж чадна аа” гэж хэлсэн ч хамгийн сайн хийхийг хүсдэг ганц зүйлдээ өөрийгөө “тэнцэх” эсэхт үе үе эргэлздэг эмэгтэйчүүд олон бий.
Эвлэрэхээс өөр аргагүй нэг үнэн бий. Бидний аав ээж, эгч ах нар маань хэдий сэтгэлээрээ 18-тай юм шиг сэмбэгнэж яваа ч, бие нь байгалийн жамаар тодорхой эрдэс бодис, амин дэмийн дутагдалд орж, наснаас хамааралтай өвчнүүдийн эрсдэлд ойртсоор яваа. Азаар, хэрвээ бид халамжтай байж чадвал хайртай хүмүүс маань эрүүл саруул хэвээрээ урт наслах ч боломжтой билээ.