Эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдийг яагаад дээшээ харж унтахыг хориглодог юм бэ?
Жирэмсэн эмэгтэйг дээш харж хэвтэхэд савны бүхий л жин нурууны баруун хэсэг дэх доод хөндий вен судсан дээр төвлөрдөг энэ судсаар цус хөл, таваар дамжин зүрхэнд цутгадаг юм. Савны даралтаас вен шахагдаж, улмаар цусыг гүйцэд нэвтрүүлдэггүй тул биеийн доод хэсэгт хямрал үүсгэдэг. Yүнээс болж даралт буурах, шамбаран бүр бөөрний дутагдалд ч оруулж мэднэ.
Эх хүүхэд хоёрт хамгийн тохиромжтой байрлал нь нэг хөлөө нөгөө дээрээ тавиад юм уу, хөлийнхөө хооронд дэр хавчуулаад зүүн тийш хажуулдан хэвтэх юм. Ийм байрлалд цусны эргэлт, бөөрний ажиллагаа сайжирдаг.
Дашрамд: 55-60 кг жинтэй эмэгтэйн цусны ерөнхий эзэлхүүн 3.8-4.2 л байдаг. Жирэмслэлтийн үед энэ нь хоёр дахин нэмэгддэг. Ийм маягаар цус дамжуулах судасны ачаалал мөн хоёр дахин өсдөг гэсэн үг юм.
Хүүхдүүд өөрсдийнхөө хэрэгцээ, сэтгэл санааг бусдад уйлж илэрхийлдэг. Энэ нь тэдний тантай харьцаж байгаа арга зам юм. Та хүүхдэд юу хэрэгтэй вэ гэдгийг ойлгож тэр хэрэгтэй зүйлийг нь биелүүлбэл хүүхэд уйлахаа болино.
Хүүхэд дараах тохиолдолд уйлдаг.
-өлссөн
-ядарсан
-норсон байх
-бие нь эвгүйцэх
-уурласан буюу айсан
-бие нь муу буюу өвдсөн
-ганцаардаж байгаа буюу анхаарал шаардсан үед
Эрүүл саруул хүүхэд өдөрт 2-3 цаг хүртэл уйлж болно.
Хүүхэд насанд амссан зовлон шаналал, гашуун гомдол насан туршид нь эдгэхгүй шарх болон үлдэнэ. Түүнийг гомдоосон хүн хичнээн ойр дотнын байх тусам улам гүн мєр үлдэж мартахад бүр хэцүү байдаг.
Хуримын дараа гэр бүлийн жирийн амьдрал эхэлдэг. Зарим гэр бүл яагаад харьцаа нь улам бүр хөндийрөөд байгааг ойлгодоггүй, урсгалаар явсаар нэг л өдөр салдаг.
Гэрлэхийн өмнө хос хоёр бие биенийхээ тухай бүхнийг мэднэ гэж бодож байдаг ч үнэндээ тийм биш.
Хурим хийхийн өмнө бүсгүй нь ч тэр, сүйт хархүү ч мөн адил өөрийгөө сайн талаас, гоёж чимж үзүүлэхийг оролддог, харин гэрлэлтээ батлуулж, тамгатай бичиг авсны дараа одоо л нэг өөрийнхөөрөө байж, үнэн дүр төрхөө үзүүлж болно гэж шийддэг. Иймээс эхнэрийн нь унтлагын хувцастай унтдаг зуршил, өглөө эрт босдоггүй зэрэг нь эр нөхрийн гайхлыг төрүүлдэг бол нөхөр нь орой болтол зурагт үзэж, эсвэл ном уншиж, гэрэл асааж суудаг, тамхи их татаж, үнсээ аяга тавгандаа хийдэг зэрэг нь бүсгүйн уур уцаарыг хөдөлгөдөг.
Yлгэр хүүхдийн бодол санааг үймрүүлж, унтахад саад болох байх. Тэгээд дэмий хоосон мөрөөдөгч болон өсөж, бүхэл амьдралынхаа туршид үүлэн дунд хөвөх вий гэж би боддог.
Хүүхэддээ заавал үлгэр ярьж өгөөрэй. Энэ бол харилцааны маш чухал хүчин зүйл. Хүүхдийн дүрслэн бодох, сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Ийм чадваргүй хүүхэд суралцах чадвараар дорой, юмыг холбон бодож чаддаггүй. Yлгэр хүмүүжлийн асар их нөлөөтэй, хүүхдийн сайн талуудыг хөгжүүлэхэд тустай. Гэхдээ та үлгэр ярьж байхдаа дуу хоолойгоо сайн анхаар, тайван үлгэрүүдийг сонго. Нэг үлгэрийг хэдэн өдөр дараалан давтаж ярихад хүүхэд дуртай байдаг.
Баяр цэнгэлээ өөрсдөө нураах хэрэггүй.
Таны эцэг эх шинэ жилээр гэртээ урьсан, гэтэл нөхрийн эцэг эх мөн адил уривал яах вэ? Хамгийн гол нь бүү марга, өөрийн саналаа хүлээлгэх гэж бүү дарамт үзүүл. Гурав дахь хувилбар дандаа байдаг.
10 хүртэл тоолж сур. Эсвэл хэдэн удаа гүн амьсгаа ав. Та нөхрөө загнаж хамаг байдаг уур хилэнгээ шавхахын оронд гарч цэвэр агаар амьсгал. Жижиг маргаан ч том хэрүүл болж хувирч магадгүй тул та уураа гарсны дараа асуудлаа шийдэж сур.
Яагаад бүгд хамтдаа тэмдэглэж болохгүй гэж. Эсвэл аль алинд нь баярын дараа ороод гарч болно. Хамгийн гол нь та хоёр хамтдаа л байх хэрэгтэй. Баяр тэр бүр болоод байдаггүй шүү дээ.
Маргаан зөрчлөөс сэргийлэх олон арга байдгийн заримаас толилуулъя.
Таны хүүхэд чадах чинээгээрээ оролдог, хөдөлмөрлөг, үр дүн нь таны хувьд чухалгүй байсан ч хамаагүй. Хүүхдийн хувьд хийж буй үйлдлийнх нь үр дүн бус, үйл явц нь өөрөө чухал.
Хүүхдийн хувьд ажил хийх, тоглох хоёр нэг л ижил зүйл
Ажил бол тоглоомд хэрэг үл болох болгоомжлол, анхаарал төвлөрлийг ямагт шаарддаг. Ийм учраас хүүхэд гэрийнхээ ойр зуурын ажил үйлд оролцож байвал оюун ухаан болоод хөдөлгөөний чадварууд нь хөгжихөд тун их хэрэгтэй. Хүүхдийг цаг үргэлж тоглодог болгож сургах хэрэггүй юм. Нэгэнт ингэсэн хойноо гар хөлийн үзүүрээр хийчихээр ажлуудыг ч гэсэн эргээд хийж сургахад хэцүү. Амьдралаа хөнгөвчлөхийн тулд “жаахан хүүхдийг ажиллуулах нь харгис явдал ” гэж үздэг эцэг эхчүүд хүүхдэдээ хувь дутуу хүртээж буй л хэрэг шүү.
Нєхрєє согтуу байх үед хурьцал үйлдвэл та бэлгийн хєрєлттэй болно
Архи хүний биед орохоороо янз бүрийн илрэлтэй байдаг байна. Зарим хүний толгойд шууд нєлєєлдєг байхад заримынх нь хэл рүү хєл рүү ордог ч байх жишээтэй. Ихэнх эрчүүд архи хэтрүүлэн уусны дараа эмэгтэй хүнтэй хурьцах дур хүсэл ихтэй болдог. Гэтэл эмэгтэйчүүд маань энэ байдлыг нь эсэргүүцэж чаддаггүй нь маш буруу юм.