Бүсгүй та гэртээ сайн тогооч, сувилагч, цагдаа, багш, хөгжөөн дэмжигч гээд л олон ажлыг нэг зэрэг хийх шаардлага гардаг. Хажуугаар нь бас албан газрынхаа сайн ажилтан нь байх хэрэгтэй.
Гэтэл ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх гэхээр гэрээс дуудаад, эзэгтэйнхээ үүргийг биелүүлэх гэхээр дарга зандрах тохиолдлууд зөндөө л гардаг. Энэ үед бид самгардаж, яаж зохицуулах аргаа олдоггүй шүү дээ. Тэгвэл дараах зөвлөгөө таныг ажил амьдралынхаа тэнцвэрийг олоход дөхөм болгоно.
1. Ямар сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байна, түүнийгээ илэрхийл
Эхнээсээ ярианыхаа агуулгыг хязгаарлаж, шууд тулгасан үг хэрэглэхээс зайлсхий.
Буруу сэтгэгдэл төрүүлчихвий гэж хэт хичээсний оронд, ямар сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байгаадаа анхаарлаа хандуул. Үг яриандаа үргэлж анхаарч хичээх юм бол хүн бүхэн эсрэг талдаа хүссэн сэтгэгдлээ төрүүлж чадна.
"Бүсгүйчүүлд аз биш ов л дутдаг юм" Английн домогт загвар өмсөгч Твигги
Эмэгтэй хүн байна гэдэг маш их хариуцлага. Хүүхэд төрүүлж өсгөх, гэрийн ажлыг хийж сайн эзэгтэй байх гээд л. Гэвч түүнийхээ хажуугаар асар их аз завшаан юм. Ялдам харцынхаа тусламжтай ямар ч нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж чадах авъяас зөвхөн бидэнд л шударга бусаар оноогдсон. Гэвч бид энэ овынхоо 30 хувийг л ашигладаг. Үлдсэн 70 хувийг нь ашиглавал танд ямар их боломж, амжилт ирж болохыг төсөөлөөд үз дээ.