Телевизийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг хамгийн том шагнал гардуулах ёслол болох Emmy Awards 70 дах удаагаа Лос Анжелес хотноо ёслол төгөлдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн арга хэмжээг Colin Jost, Micheal Che нар хөтлөн явуулсан бөгөөд нээлтийн үеэр арьс өнгөөр ялгаварлах үзлийг чухалчлан ярилцсанаараа өмнөх жилүүдийн нээлтээс илүү онцлогтой байсан билээ.

Нөхөртөө хаягдсан жирийн нэгэн гэрийн эзэгтэй хэрхэн алдартай stand-up comedian болохыг хичээж буй түүхийг өгүүлэх The Marvelous Mrs.Maisel хэмээх цуврал энэ жилийн инээдмийн цуврал төрлийн бараг л бүх гол шагналуудыг түүн шуугиан дэгдээсэн бол үзэгчдийн ихээхэн найдлага тавин хүлээж байсан Handmaid’s tale, Atlanta цувралууд эсрэгээрээ тун чимээгүйхэн байсаар үйл ажиллагааг өндөрлүүллээ.
Өнгөрсөн жил Emmy Awards-ыг өнжсөн Game of thrones цуврал оны шилдэг цувралын шагнал болоод шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн бол 68 дах удаагийн Emmy Awards-ын мини цувралын голлох шагналуудыг хүртсэн American Crime Story цувралын хоёрдугаар бүлэг болох The Assassination of Gianni Versace: American Crime Story энэ удаагийн Emmy Awards-д таамаглаж байсанчлан мини цуврал төрлийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь байж чадлаа.
Өнгөрсөн жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг найруулснаараа шилдэг найруулагчийн төрөлд ялалт байгуулсан найруулагч Glenn Weiss шагнал гардан авах үеэрээ өөрийн найз бүсгүй Jan Svendsen-д гэрлэх санал тавьсан нь танхимд байсан бүх хүний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд энэхүү ер бусын гэрлэх санал Emmy Awards-ийн хамгийн онцлох, сэтгэл хөдлөм мөчийн нэг байсан юм.
Ингээд энэ жилийн Emmy Awards-ийн ялагчидтай танилцъя
Инээдмийн цувралын шилдэг туслах эрэгтэй дүр: Henry Winkler ( HBO телевизийн “Barry” цуврал)
Инээдмийн цувралын шилдэг туслах эмэгтэй дүр:Alex Borstein( “The Marvelous Mrs. Maisel” цуврал)
Инээдмийн цувралын шилдэг зохиол: The Marvelous Mrs. Maisel
Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй дүр:Bill Hader ( HBO телевизийн “Barry” цуврал)
Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй дүр:Rachel Brosnahan (“The Marvelous Mrs. Maisel” цуврал)
Мини цувралын туслах эрэгтэй дүр:Jeff Daniels (Netflix-ийн “Godless”цуврал)
Мини цувралын туслах эмэгтэй дүр:Merritt Wever (Netflix-ийн “Godless”цуврал)
Мини цувралын шилдэг зохиол: William Bridges, Charlie Brooker (Netflix-ийн “Black Mirror цувралын дөрөвдүгээр бүлгийн эхний анги “USS Calister”)
Мини цувралын шилдэг найруулагч: Ryan Murphy (“The Assassination of Gianni Versace: American Crime Story” цуврал)
Мини цувралын шилдэг эмэгтэй дүр: Regina King (Netflix-ийн “Seven Seconds” цуврал)
Мини цувралын шилдэг эрэгтэй дүр: Darren Criss (FX-ийн “The Assassination of Gianni Versace: American Crime Story”цуврал)
Шилдэг эрэгтэй туслах дүр: Peter Dinklage (HBO телевизийн “Game of thrones” цуврал)
Шилдэг эмэгтэй туслах дүр: Thandie Newton (HBO телевизийн “Westworld” цуврал)
Шилдэг зохиол: Joel Fields, Joe Weisberg (FX телевизийн “The Americans” цуврал)
Шилдэг найруулагч: Stephen Daldry (Netflix-ийн “Crown” цуврал)
Шилдэг эрэгтэй гол дүр: Matthew Rhys (FX телевизийн “The Americans” цуврал)
Шилдэг эмэгтэй гол дүр:Claire Foy (Netflix-ийн “Crown” цуврал)
Шилдэг мини цуврал: The Assassination of Gianni Versace: American Crime Story
Шилдэг инээдмийн цуврал: The Marvelous Mrs. Maisel
Оны шилдэг телевизийн цуврал: The Game of thrones