Сайн байна уу? Би одоо 26 настай. Хувийн байгууллагад маркетингийн чиглэлээр ажилладаг. 3 жилийн өмнө анхны найз залуутай танилцаад жил гаран үерхсэн...
Тэр залуу надтай үерхэж байх үедээ жаахан pc тоглох дуртай, болж өгвөл шөнө орой гарч уудаг болохоор манай ээж аав дургүйцэж, эсэргүйцээд байхаар нь салсан. Тэр үед би телевизэд ажилладаг байсан юм. Найз залуугаасаа салаад сэтгэлээр унаад явж байх үед нэг залуу миний араас гүйгээд байдаг боллоо. Би эхэндээ ч нэг их тоохгүй мессэнжэрээр жил гаран харьцлаа. Өдөр хоног өнгөрөх тусам салсан залуу маань бодогдох нь бага болж нөгөө залууд дасаж эхэллээ. Хэдэн удаа уулзаж кино үзэж байгаад хоёулаа хүссэн болохоор секс хийсэн. Хоёуланд нь их таалагдаад ойр ойрхон уулздаг болсон юм. Би хурдан хүнд дасдаг болохоор нөгөө залууд дасаад сайн боллоо. Энэ залуугийн нэг сонин нь холбоо харьцаагүй байж байгаад гэнэт л гараад ирнэ. Холбоогүй болсон үед нь би хэзээ залгах юм бол? юу хийж байгаа юм бол? гээд их л хүлээдэг. Одоо ч гэсэн. Хэсэг хугацаанд бид 2 хосууд шиг л цагийг өнгөрөөдөг болсон. Ингэж байгаад тэр залуутай нэг өдөр гэрээс гадуур хоноод маргааш өдөр нь аав ээж хэнтэй хаана юу хийсэн гэж асуухаар нь бүгдийг нь хэлэхэд тэр 2 маань уурлахгүй, ямар хүнтэй уулзаж байгаа юм танилцъя гээд уулзахаар болсон юм. Аав ээж маань урьд нь үерхэж байсан залуугаас маань салгасан болохоор санаа нь их зовдог байсан юм. Тэгээд нөгөө залуутай уулзаад аав ээжид маань их таалагдсан. Хөөрхөн хүүхэд байна гээд их л баяртай байсан.
Тэр өдрөөс хойш нөгөө залуугийн холбоогүй болдог нь эхлэсэн. Би урьдын адилаар хүлээгээд л. Тэгээд гарч ирж секс хийгээд дахиад л алга болно. Энэ мэтээр жил дахиад л жил гаран боллоо. Энэ үед аав ээжийн дургүйцээд байсан залуу гэнэт гарч ирсэн. Аав ээжээс нууцаар эргээд уулздаг боллоо. Гэтэл нэг өдөр би түүний фэйсбүүкийг нь үзэж байтал эхнэртэй болсон ба тэр нь жирэмсэн 6 сартай гэдгийг нь мэдээд уурлаж байгаад өөрөөсөө холдуулсан. Тэгтэл нөгөө алга болоод байдаг залуу маань гараад ирлээ. Нөгөөх л байдлаараа уулзана унтана. Би тэр залууд улам л татагдаад улам сайн болоод байдаг. Гэтэл тэр залуу өөрт нь сайн гэдгийг маань мэдэхгүй байх юм. 6 сар гаруй энэ 2 залуугаас холбоогүй байж байтал энхэртэй залуу эхнэрээсээ салсан гээд гараад ирлээ. Энэ залуутай уулзахад надад их чөлөөтэй найз шиг санагдаад сэтгэл их амар байдаг. Гэхдээ л алга болдог залууг би байнга л бодоод байх юм. Ядаж байхад сүүлийн үед зүрх маань өвдөж санах болгонд өвдөөд байх юм. Одоо би яах вэ? Урьд нь үерхэж байсан залуутайгаа эргээд нийлье гэхээр гэр бүлтэй хүн хэзээ нэгэн цагт хүүхэд рүүгээ явах байх гэж айж байна. Харин нөгөө залууг мартах гэхээр үнэхээр чадахгүй юм. Надад зөвөлгөө өгөөч!
Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.