Унтлагын хувцсаа гаргаад ир, бүсгүй минь. Түүнд чинь тор, шифон, атласын аль нь ч байхгүй бол буцааж хураагаад шинийг авахаар гараарай. Учир нь чи урин дулаан үед түүнийгээ орондоо биш гудамжинд өмсөх юм.
Givenchy төдийгүй дэлхийн 2016 оны хавар, зуны хувцас загварын чиг хандлага өөрөө унтлагын хувцсыг хөнжил доороос нь сугалж гаргаж ирээд “салхи үзүүлэх” хэрэгтэй гэж хэлээд байгаа. Харин Riccardo Tisci –ийнхээр энэ чиг хандлага романтик, уян зөөлөн, сул дорой биш харин ч хүчирхэг, өөртөө итгэлтэйгээр буужээ.