Надад та нартаа дуулгах 2 сайхан мэдээ байна. Нэгт, хэдхэн хоногийн дараа гэхэд 6-р сар бидэнд зуныг албан ёсоор авчрах гэж байна. Энэ юу гэсэн үг болохыг мэдэх үү? Хөлөө гоёх зуны шинэ сандаалийн эрэлд гарч, дэлгүүр хэсэх сэтгэл догдлом мөч ирсэн гэсэн үг. Хоёрт гэвэл, чи ямар загвартайг авахаа мэдэхгүй байна гэж санаа зоволтгүй. 2016 оны хавар/зуны чиг хандлагад эрэгтэйлэг, эмэгтэйлэг, эвтэйхэн, ажил хэрэгч, чөлөөт гээд ямар ч стилтэй бүсгүйчүүдэд тохирох сандаал заавал нэг орсон байна. Ямархуу сандаалийг нүдээрээ хайхаа эндээс шилээрэй.