Чамд энэ жил хүн болгон үсэндээ чёлк тавиулаад байгаа юм шиг санагдаж байна уу? Бас хүн болгон чокер зүүж, өндөр суудалтай жийнс өмсөөд л... Энэ бол 90-ээд оны трендийн нөлөө юм. 90- ээд оны эхэнд ганган байсан тэр хувцаслалт одоод ирж, илүү баяжингаа биднийг баярлуулаад байгаа хэрэг. Zuhair Murad – ын цуглуулгад ч гэсэн энэ өнгө аяс байсаар байна. Шагайгаар татсан түрийтэй гутал, дугуй мөрнүүд, лаак, хамбан материалуудыг хар л даа. Мөн тун удахгүй 2000-аад оны эхэн рүү ирж хатгамалтай жийнс, 2 эгнээ товчоор ахин шууруулж мэдэх бололтой.